Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 27:7-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. ЭЗЭН, намайг дуу хоолойгоороо хашхирахад сонсож,Намайг нигүүлсэж, надад хариулаач.

8. Та “Миний царайг эрэн хайгтун” гэхэд Миний зүрх Танд“ЭЗЭН, Таны царайг би эрж хайх ёстой” гэж хэлжээ.

9. Өөрийнхөө нүүрийг надаас бүү нуугаач.Өөрийн зарцыг уурласандаа бүү орхиоч.Та миний тусламж байсаар ирсэн.Миний авралын Бурхан,Намайг бүү хаяж, бүү орхиоч.

10. Миний эцэг, эх намайг орхисон,Харин ЭЗЭН намайг босгоно.

11. ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж,Дайснуудын минь учир намайг шулуун жимээр удирдаач.

12. Хүчирхийллийн амьсгал гаргагчид болонХудал гэрчлэгчид миний эсрэг боссон тулНамайг өстөнгүүдийн минь хүсэлд бүү даатгаач.

13. Амьдын газарт ЭЗЭНий сайн сайхныг харна гэж би итгэсэн.

14. ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.Хүчтэй байж, зүрхээ зоригтой болгогтун.Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 27