Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 27:6-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тэгээд миний толгой намайг тойрсон дайснуудын минь дээр өргөмжлөгдөж,Би Түүний майханд баяр хөөртэйгөөр өргөлүүдээ өргөнө.Би дуулна.Тийм ээ, би ЭЗЭНд магтаалуудыг дуулна.

7. ЭЗЭН, намайг дуу хоолойгоороо хашхирахад сонсож,Намайг нигүүлсэж, надад хариулаач.

8. Та “Миний царайг эрэн хайгтун” гэхэд Миний зүрх Танд“ЭЗЭН, Таны царайг би эрж хайх ёстой” гэж хэлжээ.

9. Өөрийнхөө нүүрийг надаас бүү нуугаач.Өөрийн зарцыг уурласандаа бүү орхиоч.Та миний тусламж байсаар ирсэн.Миний авралын Бурхан,Намайг бүү хаяж, бүү орхиоч.

10. Миний эцэг, эх намайг орхисон,Харин ЭЗЭН намайг босгоно.

11. ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж,Дайснуудын минь учир намайг шулуун жимээр удирдаач.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 27