Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 25:14-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. ЭЗЭНий нууц Өөрөөс нь эмээгчдийн төлөө байдаг.Тэр тэдэнд Өөрийн гэрээг мэдүүлнэ.

15. Миний нүд үргэлж ЭЗЭН уруу хардаг.Учир нь Тэр миний хөлийг урхинаас суллах юм.

16. Би ганцаардсан болон зовж шаналсан учирНад уруу эргэж, намайг нигүүлсээч.

17. Зүрхний минь зовлонгууд ихэссэн юм.Зүдгүүрээс минь намайг гаргаач.

18. Миний шаналал, зовлонг харж,Миний бүх нүглийг уучлаач.

19. Миний дайснуудыг хараач.Учир нь тэд олуулаа бөгөөдТэд намайг маш ихээр үзэн яддаг.

20. Миний сэтгэлийг хамгаалж, намайг авраач.Би Таны дотор хоргоддог учир намайг ичгүүрт бүү оруулаач.

21. Би Таныг хүсэн хүлээдэг учирҮнэнч болон шулуун шударга байдалд намайг хамгаалаг.

22. Бурхан, ИзраилийгБүх зовлон бэрхшээлээс нь авраач!

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 25