Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 25:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН, Тан уруу би сэтгэлээ өргөдөг.

2. Бурхан минь ээ, би Танд итгэдэг,Намайг бүү ичгүүр болгооч.Дайснуудыг минь надаас болж бүү баярлуулаач.

3. Үнэндээ Таныг хүсэн хүлээгчдийн хэн нь ч ичгүүр болохгүй.Шалтгаангүйгээр итгэл эвдэгчид ичгүүр болно.

4. ЭЗЭН, надад Өөрийнхөө замуудыг мэдүүлээч.Өөрийнхөө жимүүдийг надад зааж өгөөч.

5. Өөрийнхөө үнэнээр намайг дагуулж, намайг сургаач.Учир нь Та бол миний авралын Бурхан юм.Таныг би бүхэл өдөржин хүсэн хүлээдэг.

6. ЭЗЭН, Өөрийн өршөөл болон хайр энэрлийг дурсан санаач.Учир нь тэдгээр нь мөнхөөс байсан билээ.

7. Миний залуу насны нүглийг,эсвэл алдаа зөрчлийг минь бүү санаач.Өөрийн хайр энэрлийн дагуу намайг санаач,ЭЗЭН, Өөрийн сайн чанарын төлөө санаач.

8. ЭЗЭН бол сайн бөгөөд шулуун шударга юм.Тиймээс Тэрээр нүгэлтнүүдэд замыг зааварладаг.

9. Тэрээр даруу хүнийг шударгаар удирдаж,Тэдэнд Өөрийн замыг сургадаг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 25