Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 119:74-92 Ариун Библи, 2004 (АБ2004)

74. Би Таны үгийг хүлээдэг учраасТанаас эмээгчид намайг хараад, баярлах болтугай.

75. Өө, ЭЗЭН, Таны шүүлтүүд зөв шударга бөгөөдТа итгэлтэй байдал дотор намайг зовоон шаналгасан гэдгийг би мэднэ.

76. Таны зарцдаа хэлсэн үгийн дагууТаны хайр энэрэл намайг тайтгаруулах болтугай.

77. Намайг амьд байлгахаар Таны өршөөл надад ирэг.Учир нь Таны хууль бол миний баясгалан юм.

78. Намайг худал хуурмагаар завхруулсан учраас бардам хүмүүс ичих болтугай.Харин би Таны тушаалуудыг бясалгана.

79. Танаас эмээдэг,Таны гэрчлэлүүдийг мэддэг хүмүүс над уруу эргэх болтугай.

80. Би ичгүүрт орохгүйн тулдЗүрх минь Таны зарлигууд дотор гэм зэмгүй байх болтугай.

81. Сэтгэл минь Таны авралыг хайсаар сульддаг.Би Таны үгийг хүлээдэг.

82. Намайг “Та намайг хэзээ тайтгаруулах вэ?” гэж хэлэхэдТаны үгийн төлөө нүд минь гархилдаг.

83. Хэдийгээр би утаан доторх хөхүүр шиг болсон ч гэсэнБи Таны зарлигуудыг мартдаггүй.

84. Таны зарцын өдрүүд хэд вэ?Намайг хавчдаг хүмүүст Та хэзээ шүүлтийг гүйцэтгэх вэ?

85. Таны хуулийг үл дагагчид болохБардам хүмүүс надад нүх ухжээ.

86. Таны бүх тушаалууд итгэлтэй юм.Тэд намайг худал хуурмагаар хавчсан юм. Надад туслаач!

87. Тэд намайг газар дэлхий дээр бараг хороожээ,Гэвч би Таны тушаалуудыг огоороогүй.

88. Надаар Таны амнаас гарах гэрчлэлийг сахиулахын тулдӨөрийн хайр энэрлийн дагуу намайг сэргээгээч.

89. Өө, ЭЗЭН, Таны үг тэнгэртМөнхөд бат тогтдог.

90. Таны итгэлтэй байдал бүх үеийн туршид үргэлжилдэг.Та дэлхийг бий болгосон бөгөөд тэр байсаар байна.

91. Тэд энэ өдөр Таны тогтоолуудын дагуу бат зогсдог.Учир нь бүх юмс бол Таны зарц нар билээ.

92. Таны хууль миний баясгалан байгаагүйсэн болТэгвэл би зовлон шаналал дотроо мөхөх байсан.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 119