Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 119:69-84 Ариун Библи, 2004 (АБ2004)

69. Бардам хүн миний эсрэг гүтгэлэг зохиодог.Би бүхий л зүрхээр Таны тушаалуудыг биелүүлнэ.

70. Тэдний зүрх сэтгэл хатуурсан,Харин би Таны хуульд баясдаг.

71. Миний зовон шаналсан нь,Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай.

72. Таны амнаас гарсан хууль нададМянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм.

73. Таны мутар намайг урлан бүтээсэн юм.Өөрийн тушаалуудыг надад сургахын тулд намайг ухааруулж өгөөч.

74. Би Таны үгийг хүлээдэг учраасТанаас эмээгчид намайг хараад, баярлах болтугай.

75. Өө, ЭЗЭН, Таны шүүлтүүд зөв шударга бөгөөдТа итгэлтэй байдал дотор намайг зовоон шаналгасан гэдгийг би мэднэ.

76. Таны зарцдаа хэлсэн үгийн дагууТаны хайр энэрэл намайг тайтгаруулах болтугай.

77. Намайг амьд байлгахаар Таны өршөөл надад ирэг.Учир нь Таны хууль бол миний баясгалан юм.

78. Намайг худал хуурмагаар завхруулсан учраас бардам хүмүүс ичих болтугай.Харин би Таны тушаалуудыг бясалгана.

79. Танаас эмээдэг,Таны гэрчлэлүүдийг мэддэг хүмүүс над уруу эргэх болтугай.

80. Би ичгүүрт орохгүйн тулдЗүрх минь Таны зарлигууд дотор гэм зэмгүй байх болтугай.

81. Сэтгэл минь Таны авралыг хайсаар сульддаг.Би Таны үгийг хүлээдэг.

82. Намайг “Та намайг хэзээ тайтгаруулах вэ?” гэж хэлэхэдТаны үгийн төлөө нүд минь гархилдаг.

83. Хэдийгээр би утаан доторх хөхүүр шиг болсон ч гэсэнБи Таны зарлигуудыг мартдаггүй.

84. Таны зарцын өдрүүд хэд вэ?Намайг хавчдаг хүмүүст Та хэзээ шүүлтийг гүйцэтгэх вэ?

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 119