Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 119:5-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Таны зарлигуудыг сахихаарЗамууд минь бат тогтоосой!

6. Тэгвэл Таны бүх тушаалуудыг анхаарах цагтБи ичихгүй.

7. Таны зөв шударга шүүхээс сурахдааБи шулуун шударга зүрхээр Танд талархах болно.

8. Би Таны зарлигуудыг сахин биелүүлэх болно.Намайг бүрмөсөн бүү орхиоч!

9. Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ?Таны үгийн дагуу сахиснаар...

10. Би бүхий л зүрхээрээ Таныг эрэн хайсан.Таны тушаалаас холдон тэнүүчлэхийг надад бүү зөвшөөрөөч!

11. Таны эсрэг нүгэл хийхгүйн тулдТаны үгийг би зүрхэндээ хадгалсан.

12. Өө, ЭЗЭН, Та ерөөлтэй еэ!Өөрийн зарлигуудыг надад заагаач.

13. Таны амнаас гарсан бүх тогтоолыгБи уруулаараа тунхагласан юм.

14. Би бүх баялагт баясдагтай адилТаны гэрчлэлүүдийн замд баяссан юм.

15. Би Таны тушаалуудыг бясалгаж,Таны замуудыг эргэцүүлэх болно.

16. Би Таны зарлигуудад баярлана.Би Таны үгийг мартахгүй.

17. Намайг амьд байлгаж, Таны үгийг сахин биелүүлүүлэхийн тулдӨөрийн зарцдаа өгөөмөр хандаач.

18. Таны хуулийн гайхамшигт зүйлсийгНадад харуулахаар нүдийг минь нээгээч.

19. Би газар дэлхийд гаднын хүн билээ.Өөрийнхөө тушаалуудыг надаас бүү нуугаач.

20. Таны тогтоолуудыг цаг үргэлж хүсэн тэмүүлсээрСэтгэл минь шаналж байна.

21. Таны тушаалаас салан тэнүүчилдэгБардам хүн буюу хараал хүртсэн хүнийг Та зэмлэдэг юм.

22. Буруутгал ба доромжлолыг надаас зайлуулаач.Учир нь би Таны гэрчлэлүүдийг сахидаг билээ.

23. Ноёд сууж, миний эсрэг хэлэлцдэг ч гэсэнТаны зарц Таны зарлигуудыг бясалгадаг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 119