Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 119:31-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

31. Би Таны гэрчлэлүүдээс зуурдаг.ЭЗЭН, намайг ичгүүрт бүү унагаач!

32. Та зүрхийг минь уужруулах учирБи Таны тушаалуудын замаар гүйх болно.

33. Өө, ЭЗЭН, Өөрийн зарлигуудын ёс журмыг надад заагаач.Би түүнийг эцэс хүртэл мөрдөнө.

34. Би Таны хуулийг мөрдөж,Бүхий л зүрхээр түүнийг сахин биелүүлэхийн тулд надад ухаарлыг хайрлаач.

35. Өөрийнхөө тушаалуудын жимээр намайг алхуулаач,Учир нь би түүнд баярладаг билээ.

36. Зүрхийг минь олз уруу бус,Өөрийн гэрчлэл уруу хандуулаач.

37. Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлэн,Өөрийн замд намайг сэргээгээч.

38. Танаас эмээх айдсыг төрүүлдэгӨөрийн үгийг Өөрийн зарцад бататгаач.

39. Миний айдаг буруутгалыг надаас зайлуулаач.Учир нь Таны тогтоолууд бол сайн билээ.

40. Харагтун, би Таны тушаалуудыг хүсэмжилж байна.Өөрийн зөв шударгаар намайг сэргээгээч.

41. Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл,Таны үгийн дагуу аврал тань надад ирэх болтугай.

42. Тэгвэл намайг буруутгадаг хүнд хариулах үг надад бий болно.Учир нь би Таны үгэнд итгэдэг юм.

43. Үнэний үгийг амнаас минь бүрмөсөн бүү аваач.Учир нь би Таны тогтоолуудыг хүлээдэг билээ.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 119