Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 119:144-161 Ариун Библи, 2004 (АБ2004)

144. Таны гэрчлэлүүд мөнхөд зөв шударга ажгуу.Намайг амьд байлгахын тулд надад ухаарлыг хайрлаач.

145. Би бүхий л зүрхээрээ хашхирсан билээ. Өө, ЭЗЭН, надад хариулаач!Би Таны зарлигуудыг сахин биелүүлнэ.

146. Би Танд хандан хашхирсан. Намайг авраач.Тэгвэл би Таны гэрчлэлүүдийг биелүүлэх болно.

147. Би үүр цайхын өмнө босож, тусламж гуйн хашхирдаг.Би Таны үгсийг хүлээдэг.

148. Таны үгийг тунгаан бодохын тулдБи шөнийн манааны өмнө нүдээ нээдэг.

149. Өөрийн хайр энэрлийн дагуу миний дуу хоолойг сонсооч.Өө, ЭЗЭН, Өөрийн тогтоолуудын дагуу намайг сэргээгээч.

150. Хорон мууг дагагчид ойртон ирж байна.Тэд Таны хуулиас хол билээ.

151. Өө ЭЗЭН, Та ойрхон бөгөөдТаны бүх тушаалууд ч үнэн билээ.

152. Эрт үеэс Би Таны гэрчлэлүүдээсТа тэднийг мөнхөд бий болгосныг мэдсэн билээ.

153. Миний зовлонг харж, намайг авраач.Учир нь би Таны хуулийг мартдаггүй.

154. Миний хэргийг өмгөөлж, намайг золиоч.Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.

155. Аврал хорон муу хүмүүсээс хол байдаг.Учир нь тэд Таны зарлигуудыг эрж хайдаггүй билээ.

156. Өө, ЭЗЭН, Таны өршөөлүүд агуу их юм.Өөрийн тогтоолуудын дагуу намайг сэргээгээч.

157. Намайг хавчигчид болон миний өстнүүд олон боловчБи Таны гэрчлэлүүдээс гаждаггүй.

158. Би ов мэхтнүүдийг хараад, жигшдэг.Учир нь тэд Таны үгийг сахин биелүүлдэггүй.

159. Таны тушаалуудыг хэрхэн хайрлаж буйг минь хараач.Өө, ЭЗЭН, Өөрийн хайр энэрлийн дагуу намайг сэргээгээч.

160. Таны үгийн нийлбэр нь үнэн бөгөөдТаны зөв шударга тогтоол бүхэн нь мөнхийнх юм.

161. Ноёд намайг шалтгаангүйгээр хавчдаг,Харин зүрх минь Таны үгнээс л сүрддэг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 119