Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 119:142-154 Ариун Библи, 2004 (АБ2004)

142. Таны зөв шударга байдал бол мөнхийнх бөгөөдТаны хууль бол үнэн юм.

143. Бэрхшээл ба зовлон надад тохиолдсон,Гэвч Таны тушаалууд бол миний баясал юм.

144. Таны гэрчлэлүүд мөнхөд зөв шударга ажгуу.Намайг амьд байлгахын тулд надад ухаарлыг хайрлаач.

145. Би бүхий л зүрхээрээ хашхирсан билээ. Өө, ЭЗЭН, надад хариулаач!Би Таны зарлигуудыг сахин биелүүлнэ.

146. Би Танд хандан хашхирсан. Намайг авраач.Тэгвэл би Таны гэрчлэлүүдийг биелүүлэх болно.

147. Би үүр цайхын өмнө босож, тусламж гуйн хашхирдаг.Би Таны үгсийг хүлээдэг.

148. Таны үгийг тунгаан бодохын тулдБи шөнийн манааны өмнө нүдээ нээдэг.

149. Өөрийн хайр энэрлийн дагуу миний дуу хоолойг сонсооч.Өө, ЭЗЭН, Өөрийн тогтоолуудын дагуу намайг сэргээгээч.

150. Хорон мууг дагагчид ойртон ирж байна.Тэд Таны хуулиас хол билээ.

151. Өө ЭЗЭН, Та ойрхон бөгөөдТаны бүх тушаалууд ч үнэн билээ.

152. Эрт үеэс Би Таны гэрчлэлүүдээсТа тэднийг мөнхөд бий болгосныг мэдсэн билээ.

153. Миний зовлонг харж, намайг авраач.Учир нь би Таны хуулийг мартдаггүй.

154. Миний хэргийг өмгөөлж, намайг золиоч.Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 119