Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 119:133-145 Ариун Библи, 2004 (АБ2004)

133. Миний алхмуудыг Өөрийн үгэн дээр тогтоож,Ямар ч гэм бурууд намайг ноёрхохыг бүү зөвшөөрөөч.

134. Би Таны тушаалуудыг сахихын тулдХүний дарлалаас намайг золиоч.

135. Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гийгүүлж,Өөрийн зарлигуудыг надад заагаач.

136. Таны хуулийг сахин биелүүлдэггүй учирНүд минь усны урсгал мэт нулимсыг урсгадаг юм.

137. Өө ЭЗЭН, Та бол шударга бөгөөдТаны шүүлтүүд шулуун шударга юм.

138. Та зөв шударга баХэмжээлшгүй итгэлтэй байдалд Өөрийн гэрчлэлүүдийг тушаасан билээ.

139. Миний өстнүүд Таны үгсийг мартсан учраасМиний хичээл зүтгэл намайг үгүй болгожээ.

140. Таны үг бол маш цэвэр тунгалаг билээ.Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм.

141. Би дорд ба үзэн ядагдсан,Гэсэн ч би Таны тушаалуудыг мартдаггүй.

142. Таны зөв шударга байдал бол мөнхийнх бөгөөдТаны хууль бол үнэн юм.

143. Бэрхшээл ба зовлон надад тохиолдсон,Гэвч Таны тушаалууд бол миний баясал юм.

144. Таны гэрчлэлүүд мөнхөд зөв шударга ажгуу.Намайг амьд байлгахын тулд надад ухаарлыг хайрлаач.

145. Би бүхий л зүрхээрээ хашхирсан билээ. Өө, ЭЗЭН, надад хариулаач!Би Таны зарлигуудыг сахин биелүүлнэ.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 119