Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 119:123-140 Ариун Библи, 2004 (АБ2004)

123. Миний нүд Таны авралын төлөө хийгээдТаны зөв шударга үгийн төлөө гархилан сульддаг.

124. Өөрийн хайр энэрлийн дагуу зарцдаа хандаж,Өөрийн зарлигуудыг надад заагаач.

125. Би Таны зарц билээ.Би Таны гэрчлэлүүдийг мэддэг байхын тулд надад ухаарлыг өгөөч.

126. Тэд Таны хуулийг зөрчсөн тулЭЗЭНий ажиллах цаг ирчихээд байна.

127. Тиймээс би Таны тушаалуудадАлтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм.

128. Тиймээс би аливаа тогтоолуудыг зөвд тооцдог бөгөөдБи аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм.

129. Таны гэрчлэлүүд бол гайхамшигтай.Тиймээс сэтгэл минь тэдгээрийг сахидаг.

130. Таны үгсийн тунхаглал гэгээрүүлдэг.Тэдгээр нь энгийн хүмүүст ухаарлыг хайрладаг.

131. Би Таны тушаалуудад тэмүүлсэн учирАмаа том ангайн аахилсан.

132. Таны нэрийг хайрлагсдад үйлддэг шигээНад уруу эргэж, намайг нигүүлсээч.

133. Миний алхмуудыг Өөрийн үгэн дээр тогтоож,Ямар ч гэм бурууд намайг ноёрхохыг бүү зөвшөөрөөч.

134. Би Таны тушаалуудыг сахихын тулдХүний дарлалаас намайг золиоч.

135. Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гийгүүлж,Өөрийн зарлигуудыг надад заагаач.

136. Таны хуулийг сахин биелүүлдэггүй учирНүд минь усны урсгал мэт нулимсыг урсгадаг юм.

137. Өө ЭЗЭН, Та бол шударга бөгөөдТаны шүүлтүүд шулуун шударга юм.

138. Та зөв шударга баХэмжээлшгүй итгэлтэй байдалд Өөрийн гэрчлэлүүдийг тушаасан билээ.

139. Миний өстнүүд Таны үгсийг мартсан учраасМиний хичээл зүтгэл намайг үгүй болгожээ.

140. Таны үг бол маш цэвэр тунгалаг билээ.Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 119