Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 119:114-126 Ариун Библи, 2004 (АБ2004)

114. Та бол миний хоргодох газар ба миний бамбай.Би Таны үгийг хүлээдэг.

115. Би Бурханыхаа тушаалуудыг сахин биелүүлэхийн тулдБузар мууг үйлдэгчид ээ, надаас холдогтун.

116. Намайг амьд байлгахын тулд Өөрийн үгийн дагуу намайг дэмжин тэтгээч.Намайг найдвараас минь болж ичгүүрт бүү оруулаач.

117. Би аюулгүй байж,Таны зарлигуудыг үргэлж анхаарахын тулд намайг тэтгээч.

118. Та зарлигуудаас тань холдон одогчдыг бүгдийг голсон билээ.Учир нь тэдний ов мэх дэмий хоосон юм.

119. Та дэлхийн бүх хорон санаатнуудыг нүүрсний хог шиг хөсөр хаясан.Тиймээс би Таны гэрчлэлүүдэд хайртай.

120. Махан бие минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөдБи Таны шүүлтүүдээс айдаг юм.

121. Би шударга ёс ба үнэн зөвийг үйлдсэн билээ.Намайг дарлагчдад минь бүү тушаагаач.

122. Өөрийн зарцад сайны төлөөх баталгаа болооч.Бардамнагчдад намайг бүү дарлуулаач.

123. Миний нүд Таны авралын төлөө хийгээдТаны зөв шударга үгийн төлөө гархилан сульддаг.

124. Өөрийн хайр энэрлийн дагуу зарцдаа хандаж,Өөрийн зарлигуудыг надад заагаач.

125. Би Таны зарц билээ.Би Таны гэрчлэлүүдийг мэддэг байхын тулд надад ухаарлыг өгөөч.

126. Тэд Таны хуулийг зөрчсөн тулЭЗЭНий ажиллах цаг ирчихээд байна.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 119