Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 105:19-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Энэ нь түүний үгс биелэгдэх хүртэл байв.ЭЗЭНий үг түүнийг туршсан.

20. Хаан хүмүүсийг илгээж, түүнийг сулласан,Үндэстнүүдийн захирагчдыг явуулж түүнийг чөлөөлсөн.

21. Тэр түүнийг өөрийн гэрийн эзэн,Өөрийн бүх эзэмшлийн захирагч болгосон.

22. Ингэсэн нь тааллаар ноёдыг хянахын тулд бөгөөдТүүгээр өөрийн ахлагчдад мэргэн ухааныг заалгахын тулд болой.

23. Израиль ч бас Египетэд ирсэн.Ингэж Иаков Хамын нутагт түр суусан.

24. Тэр Өөрийн ард түмнийг өнөр өтгөн болохыг зөвшөөрч,Тэднийг өстнүүдээс нь илүү хүчтэй болгосон.

25. Тэр тэдний зүрхийг Өөрийнх нь хүмүүсийг үзэн ядахаарӨөрийнх нь зарц нарыг залилахаар эргүүлсэн.

26. Тэр Өөрийн зарц Мосег,Өөрийн сонгосон Аароныг илгээсэн.

27. Тэд хүмүүсийн дунд Түүний гайхамшигт үйлсийг,Хамын нутагт гайхамшгуудыг үйлдсэн.

28. Тэрээр харанхуйг илгээж, харанхуй болгосон.Тэд Түүний үгсийг эсэргүүцсэнгүй.

29. Тэр тэдний усыг цус болгон хувиргаж,Загасыг нь үхүүлсэн.

30. Тэдний нутаг мэлхийгээр дүүрч,Тэдний хааны ордонд ч орж ирсэн.

31. Түүнийг айлдсанд ялаан сүрэг,Бүх нутаг дэвсгэрт нь бөөс орж иржээ.

32. Тэр тэдэнд борооны оронд мөндөр оруулж,Тэдний нутагт галтай дөлийг буулгасан.

33. Тэр бас тэдний усан үзмийн модод ба инжир моддыг нь хуга цохиж,Нутаг хязгаарынх нь моддыг цавчсан.

34. Түүнийг айлдсанд царцаа буюуТоо томшгүй олон залуу царцаа ирж,

35. Тэдний нутгийн бүх ногоог,Газрынх нь үр жимсийг идэж цөлмөсөн.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 105