Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 102:15-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Ингээд үндэстнүүд ЭЗЭНий нэрээс,Дэлхийн бүх хаад Таны алдраас эмээнэ.

16. Учир нь ЭЗЭН Сионыг босгон байгуулжээ.Тэр Өөрийн цог жавхлангийн дунд үзэгдсэн.

17. Тэрээр үгээгүйчүүдийн залбирлыг хүлээн авч,Тэдний залбирлыг жигшдэггүй.

18. Хожим бүтээгдэх хүмүүс ЭЗЭНийг магтахын тулдЭнэ нь ирэх үеийнхний төлөө бичигдэнэ.

19. Учир нь Тэр Өөрийн ариун өндөрлөгөөс харсан.Тэнгэрээс ЭЗЭН газар дэлхийг ширтсэн.

20. Энэ нь хоригдлын ёолохыг сонсож,Үхлийн ял авсан хүмүүсийг чөлөөлөхийн тулд юм.

21. Ингэснээр Сионд ЭЗЭНий нэрийг,Иерусалимд Түүний магтаалыг

22. Хүмүүсийг хамтдаа ирж,ЭЗЭНд үйлчлэхээр хаанчлалуудыг цуглахад тунхаглах ажгуу.

23. Тэрээр зам зуур миний хүч чадлыг сулруулсан.Тэр миний өдрүүдийг богиносгосон.

24. Би “Бурхан минь ээ, өдрүүдийн минь дундаас намайг бүү аваач.Таны жилүүд үеийн үед байдаг юм.

25. Та эрт үед газар дэлхийн суурийг тавьсан.Тэнгэрүүд ч Таны гарын бүтээл юм.

26. Тэд ч сөнөнө, харин Та мөнх оршино.Тэдгээр нь бүгд өмсгөл шиг элэгдэнэ.Хувцас шиг Та тэднийг солих бөгөөд тэд ч солигдоно.

27. Гэвч Та хэвээрээ болоодТаны он жилүүд төгсөхгүй.

28. Таны зарц нарын үр хүүхдүүд үргэлжлүүлэн амьдарч,Тэдний үр удмууд Таны өмнө бат зогсоно” гэдэг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 102