Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 10:5-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Түүний зам ямагт бат бэх байдаг.Таны шийтгэлүүд өндөрт, түүний хараанаас гадна билээ.Өөрийн бүх дайснуудыг тэр доромжилдог юм.

6. Тэрээр зүрхэндээ“Би огт ганхахгүй.Үеэс үед би зовлон бэрхшээлтэй учрахгүй” гэдэг.

7. Түүний ам нь хараал, ов мэх, хавчлагаар дүүрэн.Түүний хэлэн дор саад төвөг болон хорон санаа байдаг.

8. Тэрээр тосгодын нуувчуудад суудаг.Нууц газруудад тэрээр гэмгүй хүнийг алдаг.Түүний нүд ядуу хүнийг нууцхан хайж байдаг.

9. Арслан нүхэндээ мяраадаг шиг тэрээр нууц газруудад хэвтдэг.Тэрээр ядарсан нэгнийг барихаар хүлээн хэвтдэг.Тэрээр ядарсан нэгнийг өөрийн торонд оруулж барьдаг билээ.

10. Тэр мяраан, атийн хэвтдэг бөгөөдЯдуучууд түүний хүчирхийлэлд унадаг юм.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 10