Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 10:10-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тэр мяраан, атийн хэвтдэг бөгөөдЯдуучууд түүний хүчирхийлэлд унадаг юм.

11. Тэрээр зүрхэндээ “Бурхан мартсан билээ.Тэрээр нүүрээ нуусан. Тэрээр үүнийг хэзээ ч харахгүй” гэдэг.

12. ЭЗЭН, босооч! Бурхан, мутраа өргөөч!Ядуусыг бүү мартаач.

13. Хорон муу хүн Бурханыг юунд хараана вэ?Тэрээр зүрхэндээ “Та буцааж нэхэхгүй” гэдэг.

14. Та харсан билээ.Учир нь Өөрийн мутраар хариулахын тулдТа зовлон зүдгүүр, уур унтууцлыг ажигласан билээ.Ядуу хүн Танд даатгадаг.Та өнчин хүмүүсийн туслагч байсаар ирсэн билээ.

15. Хорон муу хийгээд бузрыг үйлдэгчийн гарыг хугалж,Юу ч олохгүй болтлоо түүний хорон мууг хайн илрүүлээч.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 10