Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 2:12-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Эрт урьд хоричууд Сеирт нутаглаж байсан бөгөөд харин Есавын хөвгүүд тэднийг өмнөөсөө зайлуулан устгаж, тэдний оронд нутаглан суужээ. Энэ нь Израиль ЭЗЭНий өв болгон өгсөн нутаг дээр үйлдсэнтэй адил болжээ.)

13. Одоо босож, Зеред горхийг гаталцгаа” гэсэнд бид Зеред горхийг гаталсан билээ.

14. Бид Кадеш-барнеагаас хөдлөөд Зеред горхийг гаталсан үе хүртэл буюу ЭЗЭНий тэдэнд тангарагласан ёсоор тэр үеийн дайчид бүгдээрээ хуарандаа сөнөх хүртэл гучин найман жил өнгөрчээ.

15. Хуарангаас тэднийг устгахын тулд бүгдийг нь устаж дуустал ЭЗЭНий мутар тэдний эсрэг байв.

16. Ард түмний дундаас бүх дайчид бүрэн устсаны дараа

17. ЭЗЭН надад айлдахдаа

18. “Чи өнөөдөр Моабын хил Арыг давах болно.

19. Аммоны хөвгүүдийн харалдаа очихдоо тэднийг бүү зовоо, тэднийг битгий өдөө. Би Аммоны хөвгүүдийн газар нутгаас чамд эзэмшил болгон өгөхгүй. Учир нь Би түүнийг Лотын хөвгүүдэд эзэмшил болгон өгсөн билээ.

20. (Тэнд урьд рефаимчууд нутаглаж байсан учир түүнийг Рефаимын газар гэдэг байжээ. Харин аммончууд тэднийг Замзуммин гэж нэрлэдэг байсан.

21. Тэр ард түмэн аварга, өнөр өтгөн, анакчууд шиг өндөр байжээ. Харин ЭЗЭН аммончуудын өмнө тэднийг устгаж, аммончууд тэднийг хөөн гаргаад, оронд нь оршин суух болжээ.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 2