Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 11:8-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Тиймээс та нар миний өнөөдөр та нарт өгч буй тушаал бүрийг даган мөрд. Ингэснээр та нар хүчирхэг болж, Иорданыг гатлан, эзэмших гэсэн тэр газраа орж, түүнийг эзэмших юм.

9. Ингэснээр тэдэнд болон тэдний үр хүүхдэд өгөхөөр өвөг дээдэст чинь ЭЗЭНий тангарагласан сүү, балаар бялхсан тэр газарт та нар урт наслах юм.

10. Чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар бол чиний гарч ирсэн Египетийн газар нутагтай адилгүй. Египетэд та нар үр суулгаад, ногооны талбай мэт хөлөөрөө усалдаг байсан.

11. Харин чиний эзэмшихээр Иорданыг гатлах гэж байгаа тэр газар бол тэнгэрийн хур бороогоор ундаалдаг хөндий, толгодын орон бөгөөд

12. чиний Бурхан ЭЗЭНий асран хамгаалдаг орон юм. Чиний Бурхан ЭЗЭНий мэлмий жилийн эхнээс аваад эцэс хүртэл үргэлж түүнийг тольдон байдаг билээ.

13. Хэрэв та нар өнөөдөр миний та нарт тушааж байгаа тушаалыг сайтар сонсож, ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүнд бүх зүрх, бүх сэтгэлээрээ зарагдвал

14. ЭЗЭН та нарын газар дээр хур бороог цаг улиралд нь оруулж, хавар намрын бороог илгээж, та нар үр тариа, шинэ дарс, тос авах болно.

15. Тэрээр мал сүргийн чинь төлөө өвс ногоог хээр талд ургуулан, та нар идэж, өег цатгалан байх болно.

16. Та нар болгоомжтой бай! Та нарын зүрх мэхлэгдэн эргэж, өөр бурхдад зарагдан тэдэнд мөргөх вий.

17. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэн тэнгэрийг хаагаад бороо орохгүй, газраас үр тариа ч ургахгүй болно. Та нар ЭЗЭНий өгч буй сайн газраас даруй устана.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 11