Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 11:4-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. та нарын хойноос хөөн ирсэн тэднийг Улаан тэнгисийн усанд живүүлэх үедээ Египетийн цэргүүд, тэдний агт морьд, тэрэгнүүдэд ЭЗЭНий юу хийснийг болон ЭЗЭН тэднийг бүрмөсөн устгасныг,

5. та нарыг энд ирэх хүртэл цөлд та нарт Түүний юу хийснийг,

6. Реубений хүү, Елиабын хөвгүүд болох Датан, Абирам нарыг хэрхсэнийг, тэр үед газар амаа ангайлган бүх Израилийн дундаас тэднийг, тэдний гэр бүл, тэдний майхан, тэднийг дагасан амьтай бүхнийг залгисныг хараагүй.

7. Харин та нар ЭЗЭНий үйлдсэн энэ бүх агуу үйлсийг нүдээрээ үзсэн билээ.

8. Тиймээс та нар миний өнөөдөр та нарт өгч буй тушаал бүрийг даган мөрд. Ингэснээр та нар хүчирхэг болж, Иорданыг гатлан, эзэмших гэсэн тэр газраа орж, түүнийг эзэмших юм.

9. Ингэснээр тэдэнд болон тэдний үр хүүхдэд өгөхөөр өвөг дээдэст чинь ЭЗЭНий тангарагласан сүү, балаар бялхсан тэр газарт та нар урт наслах юм.

10. Чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар бол чиний гарч ирсэн Египетийн газар нутагтай адилгүй. Египетэд та нар үр суулгаад, ногооны талбай мэт хөлөөрөө усалдаг байсан.

11. Харин чиний эзэмшихээр Иорданыг гатлах гэж байгаа тэр газар бол тэнгэрийн хур бороогоор ундаалдаг хөндий, толгодын орон бөгөөд

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 11