Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 12:7-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Голын усан дээр зогсогч, маалинган хувцастай хүн баруун болон зүүн гараа тэнгэр өөд сунгаад, мөнхөд амьдрагч Нэгэний нэрээр тангараглан—Тэр нь цаг үе, цаг үеүд, хагас цаг үе болно гэхийг би сонслоо. Тэд ариун хүмүүсийн хүчийг нурааж дууссаны дараа энэ бүх явдал төгсөнө гэж бас өгүүлсэн.

8. Харин би сонссон боловч ойлгож чадсангүй. Тиймээс би—Эзэн минь, энэ бүх явдлын үр дүн юу болох вэ? гэж асуув.

9. Тэрээр—Даниел аа, өөрийнхөө замаар явагтун. Учир нь эдгээр үгс эцсийн цаг хүртэл битүүмжлэгдэн, лацдагдсан юм.

10. Олон хүн шинэчлэгдэн, ариусгагдаж, цэвэршүүлэгдэнэ. Харин хилэнцэт хүмүүс хилэнцээ үйлдэнэ. Хилэнцэт хүмүүсийн нэг нь ч ойлгохгүй, харин хэрсүү ухаантнууд ойлгоно.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 12