Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Амос 8:6-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. ядуусыг мөнгөөр, гачигдсаныг хос шаахайгаар худалдан авч,мөн бид улаан буудайн хаягдлыг зарахын тулд юм” гэдэг.

7. ЭЗЭН Иаковын бардамналаар тангарагласан.“Үнэхээр, Би тэдний ямар ч үйлдлийг нь хэзээ ч мартахгүй.

8. Үүнээс болж газар хөдөлж, тэнд оршдог хүн бүр гашуудахгүй гэж үү?Үнэхээр, энэ бүгд Нил шиг босож, шидэгдэн, Египетийн Нил шиг буурах болно”.

9. Эзэн БУРХАН тунхаглаж байна.“Би үд дунд нарыг жаргааж, гэрэлтэй өдөр газрыг харанхуй болгохын тулд энэ нь тэр өдөрт болно.

10. Тэгээд Би та нарын баяр наадмуудыг гаслан,та нарын бүх дууг гашуудал болгон эргүүлнэ.Би хүн бүрийн ууцанд таар өмсгөж,толгой бүрийг халзан болгоно.Би үүнийг ганц хүүгийнхээ хойноос гашуудах үе мэт болгох бөгөөдүүний төгсгөл нь гашуун өдөр мэт байх болно.

11. Харагтун, Би газар дээр өлсгөлөнг илгээх өдрүүд ирж байна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.“Талхаар өлсөх, усаар цангах бус,харин ЭЗЭНий үгийг сонсохын төлөө өлсгөлөн байх юм.

бүрэн бүлгийг уншина уу Амос 8