Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Амос 5:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израилийн гэр ээ, би та нарын төлөө гашуудлын дуу болгон өргөж буй энэ үгийг сонс.

2. Онгон Израиль нь унаад, дахин босохгүй.Тэр өөрийн нутагтаа орхигдсон. Түүнийг өргөх хэн ч алга.

3. Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.“Израилийн гэрт мянган хүчтэнийг гаргаж байгаа хот нь зуун хүнтэй үлдэнэ.Мөн зуун хүчтэнийг гаргаж байгаа хот нь арван хүнтэй л үлдэнэ”.

4. Учир нь ЭЗЭН Израилийн гэрт ийнхүү айлдаж байна.“Та нар амьдрахын тулд Намайг хай”.

5. Харин Бетел уруу бүү ханд, Гилгал уруу бүү оч, Беершебаг бүү туулан яв.Учир нь Гилгал заавал олзлогдон явж, Бетел сүйрэлд учрана”.

6. Та нар амьдрахын тулд ЭЗЭНийг хай.Эс тэгвэл Иосефын гэр ээ, Тэр гал мэт гарч, түймэрдэх болно.Бетелд түүнийг унтраах юу ч алга.

7. Та нар бол шударга байдлыг агь болгож,шударга ёсыг доош газар уруу хөөдөг хүмүүс юм”.

8. Тэр Плеиадесыг, Орионыг бүтээж, гүн харанхуйг өглөөгөөр сольдог.Мөн өдрийг шөнө болгон харанхуйлуулж, далайн усыг дуудангазрын гадаргуу дээр асгадаг. Түүний нэр бол ЭЗЭН.

9. Сүйрэл нь бэхлэлт дээр ирэхийн тулд хүчтэн дээр сүйрлийн хамт урагш цахилагч нь Тэр юм.

10. Дааман хаалган дээр зэмлэдэг хүнийг тэд үзэн яддаг,шулуунаар ярьдаг хүнийг тэд зэвүүцдэг.

11. Тиймээс та нар ядуу хүнд татвар ногдуулж,тэднээс тарианы алба гувчуур нэхсэн учраас та нар сайн зассан чулуун байшингууд барьсан ч гэсэн тэндээ амьдрахгүй.Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч гэсэн тэдний дарснаас нь уухгүй.

12. Учир нь та нарын гэм зөрчил нь их, нүгэл чинь үлэмж гэдгийг Би мэднэ.Та нар зөв шударга хүнийг зовоож, хахууль авч,дааман хаалган дээр ядуусыг шоовдорлодог.

бүрэн бүлгийг уншина уу Амос 5