Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Амос 4:6-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. “Гэвч танай бүх хотод Би та нарт цэвэрхэн шүдийг өгсөн ба танай бүх газрыг хүнсний гачигдалд оруулсан юм.Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

7. “Түүгээр ч барахгүй ургац хураах хүртэл гурван сар үлдээд байхад Би та нараас бороог татсан.Тэгээд Би нэг хот уруу бороог явуулж, нөгөө хот уруу бороог явуулаагүй.Нэг хэсэгт нь бороо орж байхад, бороо ороогүй хэсэг нь хатсан.

8. Тиймээс хоёр, гурван хот нь ус уухаар өөр хот уруу гэлдрэх болно.Гэвч та нар ханахгүй.Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

9. “Би та нарыг гангийн салхи, хөгцөөр цохисон.Та нарын олон цэцэрлэг, усан үзмийн талбайнуудыг,инжрийн ба чидун моддыг төөлүүр хорхой цөлмөж байсан.Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

10. “Египетэд үйлдсэн шигээ Би та нарын дунд гамшиг илгээсэн.Би танай залуусыг олзолсон морьдтай чинь хамт илдээр хядсан.Танай хуарангийн өмхий самхайг Би та нарын хамрын нүх уруу чихсэн.Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

11. “Бурхан Содом, Гоморраг хөмөрсөн шиг Би та нарыг хөмөрч,та нар дөлнөөс шүүрэгдсэн цуцал шиг байсан.Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

12. “Тэгэхээр Израиль аа, Би чамд ийнхүү хийнэ.Би чамд үүнийг хийх учраас Израиль аа, өөрийн Бурхантайгаа уулзахад бэлтгэгтүн”.

13. Учир нь харагтун, уулсыг бий болгож, салхийг бүтээж,Өөрийн бодлуудаа хүнд тунхагладаг,үүрийн туяаг харанхуй болгож,дэлхийн өндөр газруудад гишгэн явдаг Нэгэн болох Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН Бурхан юм.

бүрэн бүлгийг уншина уу Амос 4