Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Амос 4:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, энэ үгийг сонс.Та нар ядуу хүмүүсийг дарлаж, гачигдсан хүмүүсийг няц дардаг.Та нар өөрсдийн эзэддээ “Одоо авчир, бид ууя” гэж хэлдэг.

2. Эзэн БУРХАН Өөрийн ариун байдлаар тангарагласан.“Харагтун, тэд та нарыг дэгээгээр болон та нарын сүүлчийн хүмүүсийг загасны дэгээгээр авч явах өдөр та нар дээр ирж байна.

3. Та нар хэрмийн цөмөрхийгөөр гарч,нэг нэгээр чирэгдэн, Хармон уруу хаягдах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

4. “Бетел уруу нэвтрэн орж, гэм зөрчлөө үйлд.Гилгалд гэм зөрчлөө олшруул!Өглөө бүр өөрийнхөө тахилуудыг авчирч, гурав хоног бүрд аравны нэгийг өргө.

5. Мөн исгэсэн юмаар талархлын өргөлийг өргө.Сайн дурын өргөлүүдийг зарлан, тэднийг мэдүүл.Учир нь Израилийн хөвгүүд та нар ийнхүү хийх дуртай” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

6. “Гэвч танай бүх хотод Би та нарт цэвэрхэн шүдийг өгсөн ба танай бүх газрыг хүнсний гачигдалд оруулсан юм.Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Амос 4