Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 20:12-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Амаса замын голд цусандаа хутгалдан хэвтэж байв. Тэр залуу бүх хүмүүсийн хөдөлгөөнгүй зогсохыг хараад, Амасаг замаас тал газар уруу аваачив. Түүний хажуугаар өнгөрөгч бүгд хөдөлгөөнгүй зогсохыг хараад, түүнийг дээлээр бүтээв.

13. Амасаг замаас холдуулмагц, Бихрийн хөвгүүн Шебаг хөөхөөр бүгд Иоабын араас дагав.

14. Шеба Абел хүртэл, бүр Бет-Маака, Бер хүртэл Израилийн бүх овог аймгуудаар явав. Тэд цугларан нэгдэж, түүний араас дагалаа.

15. Хүмүүс түүний орогносон Абел, Бет-маакаг бүслэн ирж хотын харалдаа далан босгов. Энэ нь бэхлэлт болгон босгосон хамгаалалтын хажууд байв. Иоабтай хамт байсан бүх хүмүүс хэрмийг эвдэж нураахыг оролдов.

16. Тэр үед тэр хотоос нэгэн ухаалаг эмэгтэй—Сонсооч, сонсооч. “Нааш ир. Чамд хэлэх юм байна” гэж Иоабт хэлээч гэж хашхирав.

17. Иоабыг түүн уруу ойртоход, тэр эмэгтэй—Чи Иоаб мөн үү? хэмээн асуув. Тэрээр—Би байна гэхэд, тэр эмэгтэй—Шивэгчин миний үгийг сонсооч гэхэд—Би сонсож байна гэв.

18. Тэгээд тэр эмэгтэй ийнхүү ярив.—Урьд хүмүүс “Тэд Абелд зөвлөлдөх нь лавтай” гэж хэлэн маргааныг эцэслэдэг байв.

19. Би Израилийн энхийг сахидаг, үнэнч итгэлт хүмүүсийн нэг. Чи Израилийн эх болох хотыг устгах гэж байна. Чи юуны учир ЭЗЭНий өвийг залгих нь вэ? гэв.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 20