Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 17:4-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Энэ үг Абсалом болон Израилийн бүх ахлагчдад таалагдав.

5. Гэвч Абсалом—Архет хүн Хушаиг мөн дууд. Тэр юу гэж хэлэхийг нь сонсъё гэв.

6. Хушаи Абсалом дээр очиход, Абсалом түүнд ийнхүү өгүүлэв.—Ахитофел ингэж хэллээ. Бид түүний үгээр болох уу, үгүй юу? Хэрэв үгүй бол, чи үгээ хэлнэ үү? гэв.

7. Хушаи Абсаломд—Энэ удаа Ахитофел сайн зөвлөгөө өгсөнгүй гэв.

8. Тэгээд цааш нь Хушаи—Хээр талд бамбаруушаа булаалгасан эвшийн адил эцэг чинь болон түүний цэргүүд нь догшин, хүчтэй эрчүүд гэдгийг чи мэднэ. Чиний эцэг дайнд мэргэшсэн гаргууд хүн. Тэрээр ардуудтай хамт шөнийг өнгөрүүлэхгүй.

9. Одоо тэр нэг агуйд, эсвэл ондоо газарт нуугдаж байгаа. Хэрэв таны цэргүүдийг тэр довтолбол, үүнийг сонссон хүн бүр “Абсаломыг дагалдагч цэргүүдийн дотор алуулсан хүмүүс байна” гэж хэлнэ.

10. Тэгвэл арслан адил зоригтой хүний ч зүрх мохно. Чиний эцэг бол хүчит хүн бөгөөд түүнийг дагалдагчид нь эрэлхэг, зоригтой хүмүүс гэдгийг Израиль даяар мэднэ.

11. Харин Данаас Бершеба хүртэлх далайн хөвөөний элс мэт үй олон израильчуудыг бүгдийг нь цуглуулж, та өөрөө тулалдаанд гарагтун гэж би зөвлөх байна.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 17