Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 7:10-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Самуел шатаалт тахил өргөж байсан бөгөөд филистчүүд Израильтай тулалдахаар дөхөж ирэв. Гэвч ЭЗЭН тэр өдөр филистчүүдийн дээрээс хүчит аянга буулгаж, тэднийг самгардуулсанд, тэд Израилийн өмнө бут цохигдов.

11. Израилийн эрчүүд Мизпагаас гарч, филистчүүдийг хөөн, Бет-карын бэл хүртэл тэднийг цохив.

12. Дараа нь Самуел нэг чулуу авч, Мизпа Шен хоёрын дунд тавиад, түүнийг Ебенезер гэж нэрлэн,—ЭЗЭН бидэнд энэ газар хүртэл туслав гэжээ.

13. Ийнхүү филистчүүд ялагдаж, Израилийн хязгаар уруу дахин халдаж орж ирсэнгүй. Самуелын амьд байх бүх өдрүүдэд ЭЗЭНий мутар филистчүүдийн эсрэг байв.

14. Израилиас филистчүүдийн булааж авсан Екроноос Гат хүртэлх хотууд Израильд буцан нэгдэв. Израиль филистчүүдийн савраас газар нутгаа чөлөөллөө. Тийнхүү Израиль болон аморичуудын хооронд амар тайван байв.

15. Самуел амьдралынхаа бүх өдрүүдийн турш Израилийг захирчээ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 7