Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 29:6-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тэгээд Ахиш Давидыг дуудан,—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Чи зөвт байжээ. Надтай хамт цэргийг удирдаж байгаа чинь миний таалалд нийцэв. Учир нь чамайг над уруу ирснээс хойш өдий хүртэл би чамаас ямар ч бузар муу юм олсонгүй. Харин эдгээр ноёдод чи таалагдахгүй байна.

7. Тийм учраас филистчүүдийн ноёдын дургүйг хүргэхгүйн тулд эргэж, тайван буцагтун! хэмээн өгүүлэв.

8. Давид Ахишт—Гэвч би юу үйлдсэн юм бэ? Таны өмнө ирсэн өдрөөс хойш өдий хүртэл таны боол ямар алдаа гаргаснаас болж би эзэн хааныхаа дайснуудтай тулалдахаар явж болохгүй билээ? хэмээн асуув.

9. Харин Ахиш Давидад хариулан—Чи Бурханы тэнгэр элч адил миний нүдэнд зөв гэдгийг би мэдэж байна. Харин филистчүүдийн ноёд “Тэр бидэнтэй хамт тулалдаанд явж болохгүй” хэмээн хэлсэн билээ.

10. Чи өөртэйгөө хамт ирсэн, эзнийхээ зарц нарын хамт маргааш өглөө эрт босонгуутаа, үүр цайхаар буцагтун хэмээн өгүүлэв.

11. Ийнхүү Давид болон түүний хүмүүс өглөө нь филистчүүдийн газарт буцахаар эртлэн босов. Филистчүүд Иезреел уруу явлаа.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 29