Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 17:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Филистчүүд байлдахаар цэргээ цуглуулав. Тэд Иудад харьяалагддаг Сокод цуглаж, Соко болон Азекагийн дунд буй Ефес-Даммимд буудаллав.

2. Саул болон Израилийн эрчүүд цуглаж, Елагийн хөндийд буудаллан, филистчүүдтэй тулалдахаар жагсан ирцгээв.

3. Филистчүүд нэг талын уулан дээр, Израиль нөгөө талын уулан дээр байсан бөгөөд тэдний дунд хөндий байрлаж байв.

4. Тэгэхэд филистчүүдийн цэргүүдээс ирүүл дайчин гарч ирэв. Түүнийг Гатаас ирсэн Голиат гэдэг бөгөөд түүний өндөр нь зургаан тохой нэг сөөм байжээ.

5. Тэрээр толгойдоо зэс дуулга, биедээ таван мянган зэс шекелийн жинтэй хайрст хуяг өмссөн байв.

6. Тэр хөлдөө зэс өвдгөвчтэй бөгөөд мөрөндөө зэс бамбай үүрсэн байв.

7. Түүний жадны иш нь нэхмэлчний гогдогч мод мэт, жадны үзүүр нь зургаан зуун төмөр шекелийн жинтэй байв. Түүний бамбай үүрэгч бас өмнө нь явдаг байв.

8. Голиат зогсож, Израилийн цэргүүд уруу хашхиран—Та нар юунд жагсаж ирэв? Би филист хүн, харин та нар Саулын боолууд биш үү? Өөрсдөөсөө нэг хүнийг сонгож над уруу явуулагтун.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 17