Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 13:6-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Израиль хүмүүс (ард олон ихээр шахагдсан байв) аюулд учирсныг хараад агуй, хавцал, хадны завсар, газар доорх нүх, худагт нуугдав.

7. Мөн зарим еврейчүүд Иорданыг гаталж, Гад болон Гилеадын нутагт очжээ. Харин Саул Гилгалд байсаар байсан ба түүнийг дагасан бүх хүмүүс чичирч байв.

8. Самуелын тогтоосон хугацаа болох долоо хоног Саул хүлээсэн боловч Самуел Гилгалд ирсэнгүй. Хүмүүс түүнийг орхин тарцгааж байв.

9. Тийнхүү Саул—Шатаалт тахил болон эвийн тахилуудыг надад авчрагтун гэж хэлэв. Тэгээд тэр шатаалт тахил өргөв.

10. Түүнийг шатаалт тахил өргөж дуусаад харахад, Самуел ирэв. Саул түүнийг угтан мэндчилэхээр гарчээ.

11. Харин Самуел—Та юу хийчихсэн бэ? гэж асуухад, Саул—Хүмүүс намайг орхин, бас та ч тогтоосон хугацаандаа ирсэнгүй бөгөөд филистчүүд Михмашт цугларсныг би үзсэн билээ.

12. Тиймээс би “Одоохон Филистчүүд Гилгалд миний эсрэг ирцгээх болно, харин би ЭЗЭНий тааллыг гуйгаагүй” гэв. Тиймээс би аргагүй шатаалт тахил өргөв гэж хариулав.

13. Самуел Саулд—Та мунхаг хэрэг үйлдэв. Та Бурхан ЭЗЭНийхээ танд тушаасан тушаалыг сахисангүй. Тэгээгүй байсан бол одоо ЭЗЭН Израильд таны хаанчлалыг мөнхөд тогтоох байсан.

14. Гэвч одоо таны хаанчлал тогтохгүй. ЭЗЭН Өөртөө Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүнийг олж, тэр хүнийг Өөрийн ард түмний удирдагчаар томилсон. Учир нь ЭЗЭН танд тушаасныг та биелүүлсэнгүй гэв.

15. Тэгээд Самуел босож, Гилгалаас Бениамины Гибеад очив. Саул өөртэйгөө хамт байгаа хүмүүсийг тоолбол, зургаан зуугаад хүн байв.

16. Саул болон түүний хүү Ионатан болон тэдэнтэй хамт байсан хүмүүс Бениамины Гебад байхад Филистчүүд Михмашт буудалласан хэвээр байв.

17. Филистчүүдийн буудлаас гурван анги болон хуваагдаж, дээрэмчид гарав. Нэг анги нь Офрагийн замаар, Шуалын газрыг чиглэн,

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 13