Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 13:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Саул дөчин насандаа хаан болов. Тэр Израилийг гучин хоёр жил захирав.

2. Саул өөртөө Израилиас гурван мянган эрчүүдийг сонгон авснаас хоёр мянга нь түүнтэй хамт Михмаш болон Бетелийн уулархаг нутагт байсан ба нөгөө нэг мянга нь Ионатантай хамт Бениамины Гибеад байв. Харин үлдсэн хүмүүсийг тэр өөр өөрсдийн майхан уруу нь буцаав.

3. Ионатан Гебад байсан филистчүүдийн харуулын ангийг цохисон билээ. Филистчүүд үүнийг сонсов. Тэгэхэд Саул орон даяар эвэр бүрээ үлээж,—Еврейчүүд сонсогтун! хэмээн зарлав.

4. Саулыг филистчүүдийн харуулын ангийг цохиж, филистчүүд Израилийг үзэн ядах болсон гэсэн мэдээг бүх Израиль сонслоо. Ард олон Гилгалд байгаа Саул дээр дуудагдан цугларав.

5. Филистчүүд Израильтай байлдахаар цугласан нь гурван мянган тэрэг, зургаан мянган морин цэрэг ба далайн эргийн элс мэт тоо томшгүй олон хүмүүс байв. Тэд ирж, Бет-авены зүүн талд, Михмашт буудаллав.

6. Израиль хүмүүс (ард олон ихээр шахагдсан байв) аюулд учирсныг хараад агуй, хавцал, хадны завсар, газар доорх нүх, худагт нуугдав.

7. Мөн зарим еврейчүүд Иорданыг гаталж, Гад болон Гилеадын нутагт очжээ. Харин Саул Гилгалд байсаар байсан ба түүнийг дагасан бүх хүмүүс чичирч байв.

8. Самуелын тогтоосон хугацаа болох долоо хоног Саул хүлээсэн боловч Самуел Гилгалд ирсэнгүй. Хүмүүс түүнийг орхин тарцгааж байв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 13