Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 9:19-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. хооллож хүч оров.Саул Дамаскт байсан дагалдагчдын хамт хэд хоног тэндээ байлаа.

20. Тэгээд төдөлгүй тэрээр синагогуудад—Тэр бол Бурханы хүү мөн хэмээн Есүсийг тунхаглаж эхлэв.

21. Түүнийг сонссон бүхэн гайхширсаар—Энэ хүн чинь Иерусалимд энэ нэрийг дуудсан болгоныг устгаж, бас тэднийг хүлж, ахлах тахилч нарт хүргэх зорилготой энд ирсэн хүн биш бил үү? гэцгээж байлаа.

22. Харин Саул улам л хүчийг олж, Есүс бол Христ мөн гэдгийг нотлон Дамаскт амьдрагч иудейчүүдийг сандаргах болов.

23. Түүнээс хойш олон хоног өнгөрсний дараа иудейчүүд түүнийг алахаар хуйвалдацгаалаа.

24. Гэвч тэдний хуйвалдаан Саулд илт болжээ. Тэд түүнийг алахын тулд дааман хаалгануудын дэргэд өдөр, шөнөгүй отож байлаа.

25. Гэвч дагалдагчид нь шөнөөр түүнийг том сагсанд суулгаж, хана дагуулан буулгав.

26. Саул Иерусалимд ирж, дагалдагчидтай холбоотой болохыг хичээсэн боловч бүгд түүнээс эмээж байлаа. Учир нь тэд түүнийг дагалдагч гэдэгт итгэхгүй байв.

27. Харин Барнаб түүнийг элч нар уруу дагуулан ирж, түүний замдаа Эзэнийг хэрхэн харсан, Эзэний түүнд айлдсан болон Дамаскт Есүсийн нэрээр хэрхэн зоригтой ярьсныг нь дүрслэн өгүүлжээ.

28. Ийнхүү тэр тэдэнтэй хамт Иерусалимд чөлөөтэй явж, Эзэний нэрээр зоригтой ярьж байлаа.

29. Тэр грек хэлтэй иудейчүүдтэй ярилцаж, маргалдахад тэд түүнийг алахыг завджээ.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 9