Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 9:11-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Эзэн түүнд—Бос, “Шулуун” хэмээх гудамжин дахь Иудагийн гэрт очиж Тарсын Саул гэгчийг асуу. Үзэгтүн. Тэр яг одоо залбирч,

12. Ананиа гэгч эр орж ирээд, өөрийг нь дахин хараатай болгохын тулд гараа өөр дээр нь тавихыг [үзэгдэлд] харж байна гэв.

13. Гэвч Ананиа хариуд нь—Эзэн, би түүний тухай олон хүнээс, Иерусалим дахь Таны ариун хүмүүст тэр хичнээн их хор хүргэснийг сонссон.

14. Тэгээд тэр энд Таны нэрийг дуудсан бүхнийг хүлж, шоронд хаях эрх мэдлийг ахлах тахилч нараас авсан юм гэв.

15. Харин Эзэн түүнд—Яв, учир нь тэр бол харь үндэстнүүд, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө Миний нэрийг үүрэхийн тулд Миний сонгогдсон сав бөгөөд

16. Миний нэрийн төлөө хэр их зовох учиртайг Би түүнд үзүүлнэ гэжээ.

17. Ананиа явж, гэрт орж түүн дээр гараа тавиад,—Саул дүү минь, ирэх замд чинь чамд үзэгдсэн Эзэн Есүс чамайг хараатай болгож, Ариун Сүнсээр дүүргэхийн тулд намайг илгээв гэлээ.

18. Тэр даруй түүний нүднээс хайрс мэт зүйл унаж, тэр дахин хараатай болов. Тийнхүү тэр босон, баптисм хүртээд,

19. хооллож хүч оров.Саул Дамаскт байсан дагалдагчдын хамт хэд хоног тэндээ байлаа.

20. Тэгээд төдөлгүй тэрээр синагогуудад—Тэр бол Бурханы хүү мөн хэмээн Есүсийг тунхаглаж эхлэв.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 9