Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 9:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Эзэний дагалдагчдыг алж хядна гэж заналхийлэн, Саул тэргүүн тахилч уруу очиж,

2. тэр Замд хамаарагдах эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж, Иерусалимд хүргүүлэхийн тулд Дамаскийн синагогуудад захидал илгээхийг түүнээс хүсжээ.

3. Саул замд явж байлаа. Тэр Дамаскт дөхөн ирж байтал гэнэт тэнгэрээс гэрэл гарч түүнийг хүрээлэн гэрэлтэхэд,

4. Саул газар хөсөр унав. Тэгээд—Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? гэх дууг сонсоод,—

5. Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр—Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна.

6. Бос, хот уруу оч. Чиний юу хийх ёстойг чамд хэлэх болно гэв.

7. Түүнтэй хамт явж байсан хүмүүс дуу сонссон боловч хэнийг ч хараагүй тул дуугүй зогсож байлаа.

8. Саул газраас босов. Нүд нь нээлттэй хэрнээ тэр юу ч харж чадахгүй байлаа. Тэд түүнийг гараас нь хөтөлсөөр Дамаскт авчрав.

9. Ийнхүү тэр гурван өдөр юу ч харсангүй, юу ч идсэнгүй, юу ч уусангүй.

10. Дамаскт Ананиа гэгч нэгэн дагалдагч байлаа. Эзэн түүнд үзэгдлээр—Ананиа гэж айлдахад тэр—Би энд байна, Эзэн гэв.

11. Эзэн түүнд—Бос, “Шулуун” хэмээх гудамжин дахь Иудагийн гэрт очиж Тарсын Саул гэгчийг асуу. Үзэгтүн. Тэр яг одоо залбирч,

12. Ананиа гэгч эр орж ирээд, өөрийг нь дахин хараатай болгохын тулд гараа өөр дээр нь тавихыг [үзэгдэлд] харж байна гэв.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 9