Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 8:7-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Учир нь бузар сүнсэнд эзлэгдсэн олон хүмүүсээс тэдгээр нь зайлахдаа чанга дуугаар хашхиран гарч байлаа. Саа өвчтэй болон доголон олон хүмүүс эдгэрч байв.

8. Тэр хот үлэмж баяр баясалтай байв.

9. Хотод илбэ үзүүлэн, самарийнхныг гайхшруулж байсан тэдний дунд агуу нэгэн хэмээх Симон гэгч нэг эр байжээ.

10. Тэд их багагүй бүгдээрээ түүнд анхаарал хандуулж,—Бурханы Агуу Хүч хэмээн нэрлэдэг чинь энэ хүн байна гэцгээдэг байж.

11. Тэр удаан хугацааны турш илбээр бусдыг гайхшруулж байсан тул тэд түүнд анхаарлаа хандуулдаг байжээ.

12. Харин Бурханы хаанчлал болон Есүс Христийн нэрийн тухай сайн мэдээг тунхагласан Филипт итгэсэн эрэгтэй, эмэгтэй олон хүмүүс баптисм хүртэцгээж байлаа.

13. Симон хүртэл итгэсэн бөгөөд баптисм хүртсэний дараа Филипийг дагах болж, гайхамшгууд болон тэмдгүүд үйлдэгдэхийг харан, үргэлж гайхаж хоцордог байв.

14. Самари нь Бурханы үгийг хүлээн авсныг Иерусалим дахь элч нар сонсоод Петр, Иохан нарыг тэдэн уруу явуулав.

15. Тэд ирж, тэдэнд Ариун Сүнсийг авахуулахын төлөө залбирчээ.

16. Учир нь тэдний хэнд ч Ариун Сүнс хараахан буугаагүй байсан бөгөөд тэд Эзэн Есүсийн нэрээр зөвхөн баптисм хүртсэн байжээ.

17. Тэгээд тэр хоёр тэдэн дээр гараа тавихад тэд Ариун Сүнсийг хүлээн авч байлаа.

18. Элч нарын гар тавилтаар дамжуулан Ариун Сүнс өгөгдөж буйг ажигласан Симон тэр хоёрт мөнгө өгч,—

19. Энэ эрх мэдлээ бас надад өгөөч. Тэгвэл би гараа тавьсан хүн бүрийг Ариун Сүнстэй болгоно шүү дээ гэв.

20. Гэвч Петр түүнд—Мөнгө чинь чамтай хамт мөхөг. Учир нь Бурханы бэлгийг мөнгөөр авч болно гэж чи санажээ.

21. Бурханы өмнө зүрх чинь зөв биш учир энэ үйлсэд чиний хэрэг, чиний оролцоо байхгүй.

22. Энэ хар санаархалдаа гэмшиж Эзэнд залбир. Магадгүй зүрхэн дэх хар санаа чинь зайлуулагдаж болох юм.

23. Учир нь чи хор шар, худал хуурмагийн хүлээсэнд байгааг чинь би харж байна гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 8