Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 8:5-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Филип Самарийн хотод ирж, оршин суугчдад нь Христийг тунхаглав.

6. Хурсан олон Филипийн үйлдэж байсан тэмдгүүдийг харж, түүнийг сонсож, санал нэгтэйгээр яриаг нь анхааран чагнаж байлаа.

7. Учир нь бузар сүнсэнд эзлэгдсэн олон хүмүүсээс тэдгээр нь зайлахдаа чанга дуугаар хашхиран гарч байлаа. Саа өвчтэй болон доголон олон хүмүүс эдгэрч байв.

8. Тэр хот үлэмж баяр баясалтай байв.

9. Хотод илбэ үзүүлэн, самарийнхныг гайхшруулж байсан тэдний дунд агуу нэгэн хэмээх Симон гэгч нэг эр байжээ.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 8