Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 8:18-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Элч нарын гар тавилтаар дамжуулан Ариун Сүнс өгөгдөж буйг ажигласан Симон тэр хоёрт мөнгө өгч,—

19. Энэ эрх мэдлээ бас надад өгөөч. Тэгвэл би гараа тавьсан хүн бүрийг Ариун Сүнстэй болгоно шүү дээ гэв.

20. Гэвч Петр түүнд—Мөнгө чинь чамтай хамт мөхөг. Учир нь Бурханы бэлгийг мөнгөөр авч болно гэж чи санажээ.

21. Бурханы өмнө зүрх чинь зөв биш учир энэ үйлсэд чиний хэрэг, чиний оролцоо байхгүй.

22. Энэ хар санаархалдаа гэмшиж Эзэнд залбир. Магадгүй зүрхэн дэх хар санаа чинь зайлуулагдаж болох юм.

23. Учир нь чи хор шар, худал хуурмагийн хүлээсэнд байгааг чинь би харж байна гэжээ.

24. Симон хариуд нь—Саяны таны хэлсэн бүхэн надад бүү учраасай гэж миний төлөө та нар өөрсдөө Эзэнд залбирч өгөөч гэв.

25. Тэд чин сэтгэлээсээ Эзэний үгийг гэрчилж, тунхаглаад Иерусалим уруу буцсан бөгөөд мөн Самарийн олон тосгонд сайн мэдээг тунхаглав.

26. Харин Эзэний тэнгэр элч Филипт—Босогтун. Иерусалимаас Газ уруу урууддаг замаар урагш яв гэлээ. (Энэ нь цөлийн зам)

27. Тэр ч босоод явав. Тэгтэл тэнд Етиопын хатан хаан Кандакийн бүх сан хөмрөгийг хариуцагч Етиопын тайган амбан Иерусалимд мөргөл үйлдэхээр ирээд,

28. буцан явж байжээ. Тэр буцах замдаа тэргэндээ эш үзүүлэгч Исаиагийн номыг уншиж явав.

29. Сүнс Филипт хандаж—Тэр тэргийг гүйцэн оч гэв.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 8