Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 8:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Түүнийг алсан явдлыг Саул сайшааж байлаа.Тэр өдөр Иерусалим дахь чуулганы эсрэг хүчтэй хавчлага өрнөв. Элч нараас бусад нь бүгд Иудей болон Самарийн нутгуудад тархав.

2. Стефаныг сүсэгтэй хүмүүс оршуулж, түүний хойноос ихэд гашуудан уйлцгаав.

3. Харин Саул чуулганыг хоосруулж, айлаас айлд орж эр, эм гэлгүй баривчлан шоронд хийж байлаа.

4. Тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв.

5. Филип Самарийн хотод ирж, оршин суугчдад нь Христийг тунхаглав.

6. Хурсан олон Филипийн үйлдэж байсан тэмдгүүдийг харж, түүнийг сонсож, санал нэгтэйгээр яриаг нь анхааран чагнаж байлаа.

7. Учир нь бузар сүнсэнд эзлэгдсэн олон хүмүүсээс тэдгээр нь зайлахдаа чанга дуугаар хашхиран гарч байлаа. Саа өвчтэй болон доголон олон хүмүүс эдгэрч байв.

8. Тэр хот үлэмж баяр баясалтай байв.

9. Хотод илбэ үзүүлэн, самарийнхныг гайхшруулж байсан тэдний дунд агуу нэгэн хэмээх Симон гэгч нэг эр байжээ.

10. Тэд их багагүй бүгдээрээ түүнд анхаарал хандуулж,—Бурханы Агуу Хүч хэмээн нэрлэдэг чинь энэ хүн байна гэцгээдэг байж.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 8