Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 7:27-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Гэтэл хөршөө бэртээж байсан нэгэн нь түүнийг түлхэж, “Хэн чамайг бидний захирагч, шүүгч болгосон юм бэ?

28. Өчигдөр Египет хүнийг алсныхаа адил чи намайг алах гээ юу?” гэв.

29. Энэ үгнээс болж Мосе зугтан, Мидианы нутагт харь хүн болон амьдарч байхдаа хоёр хүүгийн эцэг болжээ.

30. Дөчин жил өнгөрсний дараа Синаи уулын цөлд, шатаж байгаа үүргэний бутны дөлөнд тэнгэр элч түүнд үзэгдсэн байна.

31. Үүнийг хараад, Мосе хачирхаж, нягтлан харахаар дөхөн очтол Эзэний дуу гарч,

32. “Би бол чиний эцэг өвгөд болох Абрахам, Исаак, Иаковын Бурхан байна” гэсэнд, Мосе айдаст автан, харж зүрхэлсэнгүй.

33. Харин Эзэн түүнд “Хөл дэх шаахайгаа тайлагтун. Учир нь чиний зогсож буй газар бол ариун газар шороо юм.

34. Би Египетэд дарлагдаж буй Өөрийн хүмүүсийг тодорхой харлаа. Тэдний гаслант дууг сонсоод ард олноо чөлөөлөхөөр Би бууж ирэв. Одоо яв. Би чамайг Египет уруу илгээж байна” гэжээ.

35. “Хэн чамайг бидний захирагч, шүүгч болгосон юм бэ?” хэмээн хэлэгдэж, тэдэнд гологдсон өнөөх Мосег үүргэнийн бутанд үзэгдсэн тэнгэр элчийн гараар захирагч, бас чөлөөлөгч болгохоор Бурхан илгээсэн ажгуу.

36. Энэ хүн Египетийн нутаг, Улаан тэнгист болон цөлд дөчин жилийн турш гайхамшиг болоод тэмдгүүдийг үзүүлэн явахдаа тэднийг удирдаж байсан.

37. Чухамдаа Мосе Израилийн хөвгүүдэд хандаж “Миний адил эш үзүүлэгчийг Бурхан ах дүү та нараас гаргаж ирнэ” гэж хэлсэн билээ.

38. Энэ бол Синаи уулан дээр өөртэй нь ярилцаж байсан тэнгэр элч болон бидний өвөг дээдсийн хамт цөл дэх цуглаанд байсан хүн мөн. Та нарт өгөх гэж амьд үгийг тэр хүлээн авсан юм.

39. Бидний өвөг дээдэс түүнд дуулгавартай захирагдахыг хүсээгүй агаад харин ч түүнийг үгүйсгэж, зүрх сэтгэлээрээ Египет уруу буцаж эргэсэн.

40. Тийнхүү Ааронд “Биднийг дагуулан явах бурхдыг бидэнд бүтээж өгөөч. Учир нь Египет газраас биднийг удирдан гаргасан Мосед юу тохиолдсоныг мэдэх юм бидэнд алга” гэж байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 7