Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 7:26-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Маргааш нь тэр хоорондоо зодолдогч хоёртой таарав. Мосе тэднийг эвлэрүүлэхийг хичээн “Эрчүүд ээ, та нар чинь ах дүү нар байж юунд бие биенээ гэмтээнэ вэ?” гэжээ.

27. Гэтэл хөршөө бэртээж байсан нэгэн нь түүнийг түлхэж, “Хэн чамайг бидний захирагч, шүүгч болгосон юм бэ?

28. Өчигдөр Египет хүнийг алсныхаа адил чи намайг алах гээ юу?” гэв.

29. Энэ үгнээс болж Мосе зугтан, Мидианы нутагт харь хүн болон амьдарч байхдаа хоёр хүүгийн эцэг болжээ.

30. Дөчин жил өнгөрсний дараа Синаи уулын цөлд, шатаж байгаа үүргэний бутны дөлөнд тэнгэр элч түүнд үзэгдсэн байна.

31. Үүнийг хараад, Мосе хачирхаж, нягтлан харахаар дөхөн очтол Эзэний дуу гарч,

32. “Би бол чиний эцэг өвгөд болох Абрахам, Исаак, Иаковын Бурхан байна” гэсэнд, Мосе айдаст автан, харж зүрхэлсэнгүй.

33. Харин Эзэн түүнд “Хөл дэх шаахайгаа тайлагтун. Учир нь чиний зогсож буй газар бол ариун газар шороо юм.

34. Би Египетэд дарлагдаж буй Өөрийн хүмүүсийг тодорхой харлаа. Тэдний гаслант дууг сонсоод ард олноо чөлөөлөхөөр Би бууж ирэв. Одоо яв. Би чамайг Египет уруу илгээж байна” гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 7