Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 5:24-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Сүмийн харуулын дарга болон ахлах тахилч нар үүнийг сонсоод, үүнээс үүдэн юу болж болох талаар будилж орхив.

25. Харин хүн ирж тэдэнд—Хараач. Та нарын шоронд хийсэн хүмүүс сүм дотор зогсоод ард олонд сургаал зааж байна гэв.

26. Тэднийг эв зүйгээр авчрахаар харуулын дарга бараа бологсдынхоо хамт тийш явжээ. (Чулуу шидэж мэдэх ард олноос тэд айж байлаа)

27. Ийнхүү нөгөө хэдийг авчирч Зөвлөлийн өмнө зогсоосны дараа тэргүүн тахилч тэднээс ийн асуув.—

28. Энэ нэрээр дахин сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод тэр хүний цусыг бидэнд нялзаахыг бодож байна гэв.

29. Харин Петр болон бусад элч нар тэдэнд—Бид хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагах ёстой.

30. Та нарын загалмайд өлгөж алсан Есүсийг бидний өвөг дээдсийн Бурхан амилуулсан билээ.

31. Нүглүүдийг уучлах, Израильд гэмшлийг соёрхохын тулд Бурхан Түүнийг баруун гарынхаа Захирагч мөн Аврагчаар өргөмжилсөн.

32. Эдгээрийг бид төдийгүй Түүнийг дагагсдад Бурханы өгсөн Ариун Сүнс гэрчилж байна гэв.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 5