Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 5:2-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. өртгийн заримыг нь өөртөө үлдээж, үлдсэнийг нь элч нарын хөлд тавьжээ. Энэ тухай эхнэр нь бүрэн мэдэж байв.

3. Харин Петр—Ананиа аа, чи газрынхаа өртгөөс заримыг нь нууж, Ариун Сүнсэнд худал хэллээ. Чиний зүрх яагаад Сатанд автах болов?

4. Худалдахаас өмнө тэр газар чинийх байсан биш үү? Зарагдсанаас хойно ч чиний л мэдэлд байгаагүй гэж үү? Ийм юм чиний сэтгэлд яаж төрөв өө? Чи хүнд биш харин Бурханд худал хэллээ гэв.

5. Үүнийг сонсмогцоо Ананиа газар унаж амьсгалаа хураав. Үүнийг сонссон бүхний дээр үлэмжийн айдас хурав.

6. Залуус босон түүний биеийг нь ороогоод гаргаж оршуулав.

7. Юу болсныг мэдээгүй түүний эхнэр гурван цаг өнгөрсний дараа хүрч ирэв.

8. Петр түүнд хандаж,—Та нар газраа ийм, ийм үнээр зарсан уу? Надад хэлээч гэхэд, тэр эмэгтэй—Тийм ээ, өртөг нь тийм байсан гэв.

9. Петр түүнд—Та хоёр юунд Эзэний Сүнсийг сорихоор санаа нийлэв? Харагтун, нөхрийг чинь оршуулсан хүмүүс энд хаалганы дэргэд байна. Тэд чамайг ч бас авч яваг гэхэд,

10. мөнөөх эмэгтэй тэр даруй түүний хөлд унаж амьсгалаа хураав. Залуус орж ирээд, түүний нас барсныг үзэв. Тэгээд түүнийг авч гараад нөхрийнх нь дэргэд оршуулжээ.

11. Бүх чуулган болон энэ бүхнийг сонссон бүхэн үлэмжийн айдаст автав.

12. Элч нарын гараар ард олны дунд олон тэмдэг болон гайхамшиг бүтээгдэж байв. Тэд Соломоны асарт бүгд нэгэн санаатай байлаа.

13. Бусдаас хэн нь ч тэдэнтэй нийлэхээс эмээдэг байсан боловч ард олон тэднийг өндөр үнэлдэг байв.

14. Эзэнд улам олон хүн итгэж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэдэн дээр тогтмол нэмэгдэж байлаа.

15. Тэр ч байтугай ард олон Петрийг ирэхэд ядаж түүний сүүдэр нь тэдний хэн нэгэн дээр тусаасай гэж гудамж уруу өвчтэй хүмүүсийг авчран, дамнуурга болон дэвсгэр дээр тавьдаг байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 5