Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 5:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Гэтэл Ананиа гэгч нэгэн эхнэр Сапфиртайгаа хамт хөрөнгөө зарж,

2. өртгийн заримыг нь өөртөө үлдээж, үлдсэнийг нь элч нарын хөлд тавьжээ. Энэ тухай эхнэр нь бүрэн мэдэж байв.

3. Харин Петр—Ананиа аа, чи газрынхаа өртгөөс заримыг нь нууж, Ариун Сүнсэнд худал хэллээ. Чиний зүрх яагаад Сатанд автах болов?

4. Худалдахаас өмнө тэр газар чинийх байсан биш үү? Зарагдсанаас хойно ч чиний л мэдэлд байгаагүй гэж үү? Ийм юм чиний сэтгэлд яаж төрөв өө? Чи хүнд биш харин Бурханд худал хэллээ гэв.

5. Үүнийг сонсмогцоо Ананиа газар унаж амьсгалаа хураав. Үүнийг сонссон бүхний дээр үлэмжийн айдас хурав.

6. Залуус босон түүний биеийг нь ороогоод гаргаж оршуулав.

7. Юу болсныг мэдээгүй түүний эхнэр гурван цаг өнгөрсний дараа хүрч ирэв.

8. Петр түүнд хандаж,—Та нар газраа ийм, ийм үнээр зарсан уу? Надад хэлээч гэхэд, тэр эмэгтэй—Тийм ээ, өртөг нь тийм байсан гэв.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 5