Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 28:16-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Биднийг Ромд ирэхэд Паулыг харгалзагч цэргийн хамт тусдаа амьдрахыг зөвшөөрчээ.

17. Гурван хоногийн дараа тэр иудейчүүдийн тэргүүлэгчдийг дуудуулж цуглуулав. Тэднийг цугласны дараа тэр тэдэнд ингэж хэлэв.—Ах дүү нар аа! Би өөрийн ард түмэн болон эцэг өвгөдийнхөө ёс заншлын эсрэг юу ч хийгээгүй атлаа ялтан болж, Иерусалимаас ромчуудын гарт тушаагдав.

18. Тэд намайг байцаан шалгаад надад үхэх ял оноох ямар ч шалтгаан байхгүй байсан тул суллан тавих хүсэлтэй байлаа.

19. Гэвч иудейчүүд эсэргүүцсэн тул би Цезарьт давж заалдахаар аргагүйн эрхэнд шаардсан нь өөрийн ард түмний эсрэг ямар нэгэн ял буруутгалыг тулгах гэсэн хэрэг биш байв.

20. Үүний учир би та бүхэнтэй уулзаж ярилцахыг хүссэн бөгөөд учир нь Израилийн найдварын төлөө би энэхүү гинжээр гинжлэгдсэн билээ гэхэд

21. тэд түүнд—Бид таны талаар ямар ч захиа Иудейгээс аваагүй. Ах дүү нараас нэг нь ч энд ирж таны тухай ямар нэг муу зүйлийг ярьж дуулгаагүй.

22. Бид танаас бодол санааг чинь сонсмоор байна. Харин тэр бүлэглэлийн тухайд гэвэл хаа сайгүй л түүнийг эсэргүүцэн ярьдгийг бид мэднэ гэв.

23. Ингээд тэд түүнтэй өдөр болзож, түүний байсан газар олуулаа цуглахад Паул өглөөнөөс үдэш болтол тэдэнд Бурханы хаанчлалын тухай гэрчлэн, Есүсийн тухай тэдэнд итгүүлэхийг хичээж, Мосегийн Хуулиас болон эш үзүүлэгчдийн номоос ярьж тайлбарлав.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 28