Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 28:12-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Сиракуст хүрч, тэндээ гурав хонов.

13. Тэндээсээ эрэг дагуу хөвсөөр Региумд хүрч, нэг хоногийн дараа өмнө зүгийн салхи сэвэлзэн, хоёр дахь өдөр нь Путиолд ирлээ.

14. Тэнд бид ах дүү нарыг олж уулзахад, тэд долоо хоног хамт байгаач гэж биднийг урьсан юм. Тийнхүү бид Ромд хүрч ирлээ.

15. Бидний тухай сонссон ах дүүс биднийг угтахаар Аппиу Форум болон «Гурван дэн буудал» хүртэл ирсэн байлаа. Паул тэднийг хараад Бурханд талархаж зориг оров.

16. Биднийг Ромд ирэхэд Паулыг харгалзагч цэргийн хамт тусдаа амьдрахыг зөвшөөрчээ.

17. Гурван хоногийн дараа тэр иудейчүүдийн тэргүүлэгчдийг дуудуулж цуглуулав. Тэднийг цугласны дараа тэр тэдэнд ингэж хэлэв.—Ах дүү нар аа! Би өөрийн ард түмэн болон эцэг өвгөдийнхөө ёс заншлын эсрэг юу ч хийгээгүй атлаа ялтан болж, Иерусалимаас ромчуудын гарт тушаагдав.

18. Тэд намайг байцаан шалгаад надад үхэх ял оноох ямар ч шалтгаан байхгүй байсан тул суллан тавих хүсэлтэй байлаа.

19. Гэвч иудейчүүд эсэргүүцсэн тул би Цезарьт давж заалдахаар аргагүйн эрхэнд шаардсан нь өөрийн ард түмний эсрэг ямар нэгэн ял буруутгалыг тулгах гэсэн хэрэг биш байв.

20. Үүний учир би та бүхэнтэй уулзаж ярилцахыг хүссэн бөгөөд учир нь Израилийн найдварын төлөө би энэхүү гинжээр гинжлэгдсэн билээ гэхэд

21. тэд түүнд—Бид таны талаар ямар ч захиа Иудейгээс аваагүй. Ах дүү нараас нэг нь ч энд ирж таны тухай ямар нэг муу зүйлийг ярьж дуулгаагүй.

22. Бид танаас бодол санааг чинь сонсмоор байна. Харин тэр бүлэглэлийн тухайд гэвэл хаа сайгүй л түүнийг эсэргүүцэн ярьдгийг бид мэднэ гэв.

23. Ингээд тэд түүнтэй өдөр болзож, түүний байсан газар олуулаа цуглахад Паул өглөөнөөс үдэш болтол тэдэнд Бурханы хаанчлалын тухай гэрчлэн, Есүсийн тухай тэдэнд итгүүлэхийг хичээж, Мосегийн Хуулиас болон эш үзүүлэгчдийн номоос ярьж тайлбарлав.

24. Яригдсан зүйлд зарим нь итгэж, зарим нь итгэсэнгүй.

25. Тэд өөр хоорондоо санал зөрөлдөн тарж эхлэхэд Паул тэдэнд хандан үг хэлэв.—Ариун Сүнс эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан та нарын эцэг өвгөдөд зөв хэлсэн юм.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 28