Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 27:24-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. “Паул аа, бүү ай! Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Үзэгтүн, чамтай хамт явж байгаа бүх хүнийг Бурхан чамд соёрхсон” гэв.

25. Иймээс эр зоригтой байцгаа, эрчүүд ээ! Яг миний хэлсний дагуу болох болно гэж би Бурханд итгэж байна.

26. Харин бид ямар нэг аралд газардах хэрэгтэй гэлээ.

27. Бид Адриатын тэнгисээр туугдсаар арван дөрөв дэх шөнөтэйгөө золгов. Гэтэл шөнө дунд усан цэргүүд эх газарт дөхөн явааг таамаглаад,

28. тэнгисийн гүнийг хэмжихэд хорин алд байлаа. Цааш жаахан яваад тэд бас нэг хэмжилт хийхэд арван таван алд болсныг мэдэв.

29. Ингээд хаа нэгтээ хад мөргөхөөс болгоомжлон тэд усан онгоцны хитэгнээс дөрвөн зангуу хаяад, өглөө болоосой хэмээн залбирч байлаа.

30. Усан цэргүүд онгоцноос зугтахыг оролдож, хошуунаас зангуу авч хаях дүр үзүүлэн завийг тэнгист буулгав.

31. Паул зуутын дарга болон цэргүүдэд—Хэрэв энэ хүмүүс онгоцон дээр үлдэхгүй бол та нар аврагдаж чадахгүй гэхэд нь

32. цэргүүд завины олсыг тастаж завинуудыг унагав.

33. Үүр цайхын өмнө Паул бүх хүнд юм идэхийг уриалж,—Та нар өнөөдөр хүртэл арван дөрвөн өдөр юу ч идэлгүй үргэлж харсаар явж байна.

34. Иймд та бүхнийг юм идээч гэж би уриалж байна. Ингэх нь аврагдахад тань хэрэгтэй. Учир нь та нарын хэний ч толгойноос ширхэг үс ч унахгүй гэлээ.

35. Тэр ийнхүү хэлээд талх авч бүгдийн өмнө Бурханд талархал өргөн, хуваагаад идэж эхлэв.

36. Тэд бүгдээрээ урамшин зоригжиж, бас юм идэцгээлээ.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 27