Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 26:26-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Учир нь хаан эдгээр хэргүүдийн талаар мэддэг бөгөөд би түүнтэй зориг гарган ярьдаг. Энэ бүхэн нь хүнгүй буланд үйлдэгдээгүй тул аль нь ч түүний харааны гадна байхгүй гэдэгт би итгэж байна.

27. Агрийп хаан та эш үзүүлэгчдэд итгэдэг биз дээ? Итгэдгийг тань би мэдэж байна гэв.

28. Агрийп Паулд—Богинохон хугацаанд чи чинь намайг Христийнх болгох нь ээ гэхэд

29. Паул—Богинохон ч бай, удаан хугацаанд ч бай зөвхөн та ч биш, харин өнөөдөр энд намайг сонсогсод бүгдээрээ энэхүү гинжнээс бусдаар надтай адил болоосой гэж би Бурханд залбирмаар байна гэв.

30. Хаан, захирагч, мөн Бернике болон тэдэнтэй хамт сууж байсан хүмүүс босож

31. холдон зогсоод өөр хоорондоо ярилцаж,—Энэ хүн үхэх, эсвэл хоригдвол зохих хэрэг үйлдээгүй юм байна гэцгээв.

32. Агрийп Фестэд—Хэрэв энэ хүн Цезарьт давж заалдана гээгүй бол чөлөөлж болох л байжээ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 26