Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 25:18-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Буруутгагчид нь босоод түүнд ял тулгаж эхэлсэн боловч энэ нь миний төсөөлж байсан гэмт хэргүүд биш байлаа.

19. Тэд түүнтэй ердөө л өөрсдийнхөө шашны талаар, мөн Паулын амьд гэж зарладаг, нэгэн үхсэн хүн буюу Есүсийн талаар санал зөрөлдсөн байв.

20. Ийм хэргийг хэрхэн байцаахаа мэдэлгүй эргэлзсэн тул, би түүнээс Иерусалимд очиж хэргээ шүүлгэхийг хүсэж байгаа эсэхийг асуув.

21. Харин Паул Эзэн хаанд давж заалдах хүртэл өөрийг нь хорионд байлгахыг шаардсан тул би түүнийг Цезарь уруу илгээх хүртэл харгалзагчийн дор байлга гэж тушаасан юм гэв.

22. Агрийп хаан Фестэд—Би бас тэр хүнийг сонсмоор байна гэхэд тэр—Та маргааш түүнийг сонсох болно гэжээ.

23. Дараа өдөр нь Агрийп, Бернике нар мянгатын дарга нар болон хотын нэр цуутай хүмүүсийн хамт танхимд ихэд сүржин орж ирэв. Тэгээд Фестийн тушаалаар Паулыг авчрав.

24. Фест—Хаан Агрийп аа, энд хүрэлцэн ирэгсэд ээ! Иерусалимд ч, энд ч байхад минь бүх иудейчүүдийн “Тэр цаашид амьд байх ёсгүй” хэмээн надаас шаардаж байгаа тэр хүнийг та бүхэн харж байна.

25. Харин энэ хүн үхвэл зохих ямар ч хэрэг үйлдээгүйг би олж мэдсэн юм. Нэгэнт тэр өөрөө Эзэн хаанд давж заалдана гэсэн тул би түүнийг явуулахаар шийдсэн.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 25