Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 25:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Фест муждаа хүрэлцэн ирээд, гурав хоногийн дараа Кайсариас Иерусалим уруу хөдлөв.

2. Ахлах тахилч нар болон Иудейн тэргүүлэгч хүмүүс Паулын эсрэг гомдлоо түүнд тавьж, түүнийг ятган,

3. Фестээс хайр хишгээ үзүүлж Паулыг Иерусалимд ирүүлэхийг хүсжээ. (Тэд Паулыг замд нь хөнөөхөөр отоонд сууж байлаа)

4. Тэгтэл Фест тэдэнд Паул Кайсарт хорионд байгааг болон мөн өөрөө удахгүй тийшээ явах гэж байгаагаа хэлэв.

5. Тэгээд тэр цааш нь—Иймээс та нарын дундаас нөлөө бүхий хүмүүс надтай хамт тийшээ яваг. Хэрэв тэр хүнийг буруутгах зүйл байх аваас тэд түүнийг шүүтүгэй гэв.

6. Ийнхүү Фест тэдний дунд найм, арваас илүүгүй хоноод Кайсари уруу явав. Маргааш нь тэр өөрийн шүүхийн суудалд суугаад Паулыг авчрахыг тушаалаа.

7. Паулыг ирсний дараа Иерусалимаас ирсэн иудейчүүд түүнийг хүрээлж, өөрсдөө ч нотолж үл чадах олон ноцтой ял зэмлэлийг түүнд тулгацгаав.

8. Паул өөрийгөө өмгөөлөн—Иудейн Хуулийн эсрэг, эсвэл сүм, Цезарийн эсрэг би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй гэв.

9. Фест иудейчүүдэд тал засахыг хүсэж, Паулд—Та Иерусалимд очиж, миний өмнө зогсон эдгээр ял зэмлэлээ шүүлгэхийг хүсэж байна уу? гэсэнд

10. Паул—Намайг шүүх ёстой Цезарийн шүүхийн өмнө би зогсож байна. Иудейчүүдийн эсрэг би ямар ч бузар мууг үйлдээгүйг та ч сайн мэдэж байгаа.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 25